Агуулга руу шилжих
HumanX

v0.101.0

Нэвтрэх

Хүмүүн Олон Улсын Сургууль

Хүний үйлдлийн систем

HumanX бол академик хөтөлбөрийн гадна, түүнтэй хамт ангид өдөр тутам ажилладаг хөгжлийн систем — сурагчийн дадал, сэтгэлгээ, харилцаа, эрүүл мэнд, ёс зүйд зэрэг чиглэнэ.

Сурагч эхлээд өөрийгөө таньж эхэлдэг, дараа нь биеэ удирдаж сурдаг, тэгээд дижитал дүрээ хариуцдаг, улмаар бусадтай эрүүл харилцаа бүтээж, эцэст нь нийгмийн хариуцлагаа ойлгодог.

HumanX-ийн үзэсгэлэн дээрх сурагчид, ард нь NEG Minute-ийн дэлгэц.

30 минут

өдөрт

Таван модуль нийлээд өдөрт гучин минут шаардана. Хичээлийн хөтөлбөрийн цагийг эзлэхгүй.

5 модуль

нэг арк

Би → Миний бие → Миний дижитал өөр → Миний хүрээлэл → Миний нийгэм. Дотроос гадагш дараалуулсан таван давхарга.

1–12 анги

бүх насанд

Таван модуль бүх насанд ажилладаг. Гэхдээ сэдэв, зорилго, хэрэгжилт нь өөр.

HumanX юу БИШ вэ

Гурван түгээмэл ойлголт. Сургууль тус бүрд нь ингэж хариулдаг.

  • «Энэ бол нэмэлт хичээл»

    Дүн тавьдаггүй, шалгалт авдаггүй, хөтөлбөрийн цагийг эзлэхгүй. Энэ бол өдөр тутмын хэмнэл.

  • «Энэ бол аппликэйшн»

    Технологи нь бүртгэл, хэмжилт, зөвлөмжийн хэрэгсэл. Гол ажил ангид, коридорт, гэрт болно.

  • «Энэ бол сэтгэл зүйн эмчилгээ»

    Систем нь дадал төлөвшүүлэх хэрэгсэл. Мэргэжлийн дэмжлэг шаардвал даруй сэтгэл зүйчид хандана.

Гол арк

Таван давхарга

HumanX-ийн таван модуль нь тус тусдаа зүйл биш, харин хүн бүрийн хөгжлийн тулгуур болох таван давхаргаар хөгжүүлэх нэгдсэн систем юм.

  1. Үзэсгэлэнд ирсэн зочин HumanX-ийн картан дээр бичиж байна.
    1

    Би

    Prompt Bank

    «Би хэн бэ?»

    Өдрийн нэг асуултад бичгээр хариулах

    10–15 мин

  2. Сурагч эцэг эхэд NEG Minute-ийн дасгалыг үзүүлж байна.
    2

    Миний бие

    NEG Minute

    «Би биеэ удирдаж чадаж байна уу?»

    Нэг минутын эрчимтэй хөдөлгөөн хийх

    1 мин

  3. Зочин BODI-ийн ханан дээр «постлохоосоо өмнө нь бодьё» гэсэн самбарт бичиж байна.
    3

    Миний дижитал өөр

    BODI

    «Би ямар ул мөр үлдээх ёстой вэ?»

    Өдөрт нэг дижитал таск биелүүлэх

    10 мин

  4. Сурагч TOG-E-ийн буланд, ард нь «зөв харилцаа, зөв хүрээлэл» гэсэн зурагт хуудас.
    4

    Миний хүрээлэл

    TOGE

    «Би хэнтэй, хэрхэн хамт байна?»

    Өдөрт нэг талархал, сэтгэлийн захидал бичих

    3–4 мин

  5. Хоёр зочин утсан дээр LAWLY-ийн нэг кейсийг хамт уншиж байна.
    5

    Миний нийгэм

    LAWLY

    «Миний шийдвэр хэнд нөлөөлж байна?»

    Өдөр бүр нэг контент үзэж асуултад хариулах

    5 мин

Арк нь наснаас хамааран өөр гүнзгий байна. 1–4 анги: дадал. 5–8 анги: ухамсар ба сонголт. 9–10 анги: хариуцлага ба үр дагавар. 11–12 анги: өөрийн түүх, зорилго, иргэний оролцоо.

Өдөр хэрхэн бүртгэгддэг вэ

Өдрийн Mission-оос House-ийн самбар хүртэл

Сурагч өдрийн Mission-оо биелүүлж, баримтаа илгээнэ. Баталгаажсаны дараа — багш нь баталгаажуулна, эсвэл үгийн тоогоор өөрөө баталгаажих модуль ч бий — HumanX Point бичигдэж, тухайн сурагчийн House-д тоологдоно.

  1. Mission
  2. Үйлдэл
  3. Баримт
  4. Баталгаажуулалт
  5. HumanX Point
  6. House-ийн хувь нэмэр
  7. Өсөлт
  8. Эргэцүүлэл

Оноо, House, Level

HumanX-д дүн байхгүй. Гэвч оноо бий.

Дүн нь чанарыг үнэлдэг, оноо нь үйлдлийг бүртгэдэг.

  • Модуль бүрийн өдрийн даалгаварт 250
  • Таван модуль дүүрэн бол 1,250
  • Өдрийг бүтнээр нь дуусгасны бонус 250
  • Бүтэн өдөр — 1,500

8 House

  • Yang
  • Buhu
  • Hawt
  • Khant
  • Tsen
  • Tsa
  • Maza
  • Irve

Сурагч бүр сургуульд байх бүх хугацаандаа нэг House-д харьяалагдах бөгөөд олсон HumanX Point бүр нь тэр House-д тоологдоно. House-ийн оноо нь зөвхөн сурагчдынх нь баталгаажсан оноон дүн — гараар тавьдаг зүйл биш.

100 Level

Level нь сурагчийн нийт хуримтлуулсан оноон дээр суурилж ахина — зарцуулсан оноог биш, цуглуулсан түүхэн дүнг тооцно.

Гурван хатуу дүрэм

  • Сурагч оноогоо өөр сурагч руу шилжүүлэх боломжгүй.
  • Сурагч, багш, зохицуулагч хэн ч оноог шууд засварлах эрхгүй.
  • House Point нь HumanX Point-оос автоматаар үүсдэг тул гараар өөрчлөх боломжгүй.
Сургуулийн ажилтан HumanX-ийн үзэсгэлэн дээр нэг гэр бүлтэй ярилцаж байна.

Эцэг эхэд

Дүн ч үгүй, шалгалт ч үгүй, гэрийн даалгавар ч үгүй

HumanX бол шинэ хичээл биш. Дүн тавьдаггүй, шалгалт авдаггүй, гэрийн даалгавар өгдөггүй. Өдөрт гучин минут: нэг минут хөдөлгөөн, арван минут бичих, бусад жижиг сорилтууд.

Танаас хүсэх ганц зүйл: юу бичсэнийг нь бүү асуу. Оронд нь «өнөөдрийн асуулт юу байв?» гэж асууж, өөрөө хариулж болно.

«Миний хүүхэд юу бичиж байна вэ?»
Баталгаажсан хариултыг нь та HumanX дээрээс уншиж болно, ангийн багш нь ч мөн адил. Гэхдээ сургууль үүнийг гол яриа болгохгүй байхыг хүсдэг: өнөөдрийн асуулт юу байсныг асууж, гэртээ өөрөө хариулж үзээрэй.
«Та хүүхдийн утсыг шалгаж өгөөч.»
Бид сурагчийн аккаунт, чатыг хэзээ ч шалгадаггүй. Оронд нь сарын дижитал аудитыг гэр бүлээрээ хамт хийхийг санал болгож байна.
«Хүүхэд минь оролцохгүй байна.»
Албадахгүй. Ажиглаж, дараа нь урина. Ямар хэлбэр түүнд тохирохыг хамт хайя.

Нууцлал

Ёс зүйн хил хязгаар нь сонголт биш, зайлшгүй байх нөхцөл юм.

HumanX нь сурагчийн дотоод ертөнц, дижитал амьдрал, нөхөрлөл, гэр бүлийн орчинд хүрдэг систем. Тиймээс дүрэм нь эхэнд байна.

  • Илгээгээгүй ноорог нь зөвхөн сурагчийнх

    Илгээгээгүй ноорогт хэн ч хүрэхгүй. Баталгаажсан хариултыг зөвхөн тухайн сурагчийн ангийн багш, эцэг эх нь уншиж болно — өөр хэн ч биш. Ангид нэрээр нь дуудаж уншуулахгүй.

  • Хувийн аккаунтад хэн ч хүрэхгүй

    Багш сурагчийн чат, зурган сан, дагагчид, нууц үгийг хэзээ ч шалгахгүй.

  • Эндээс дүн гарахгүй

    HumanX-ийн ямар ч үйлдэл сурагчийн академик дүн, зан төлөвийн үнэлгээ, шагналд нөлөөлөхгүй. Оролцоог бүртгэнэ, агуулгыг үнэлэхгүй.

Багш нарт

Хамгийн чухал хэрэгсэл нь багш

HumanX-ийн хамгийн чухал хэрэгсэл нь гарын авлага эсвэл аппликэйшн биш, харин өдөр бүр сурагчидтайгаа ажиллаж буй багш юм.

Console дээр багш ангийнхаа ажлыг баталгаажуулж, санал сэтгэгдлээ өгч, оролцоог хардаг. Ангиудыг тань сургууль тогтоож өгнө.

Ажилтны хаалгаар нэвтрэх
Багш үзэсгэлэн дээр сурагчидтай ярилцаж байна.

Өнөөдрийн Mission хүлээж байна

Сурагч, багш нар сургуулийн хаягаараа нэвтэрнэ. Эцэг эх өөрийн хаягаараа — Gmail ч бай, өөр ч бай — нэвтэрч, сургууль хүүхэдтэй нь холбоно.